Аймгийн ИТХ-ын XI хуралдаанаар батлагдсан "Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр", "Хоггүй Ховд хот дэд хөтөлбөр" болон аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд бүх нийтийн сайн дурын “Ховддоо өнгө нэмье” идэвхжүүлэх сарын аяныг зохион байгуулж байна.
“Ховддоо өнгө нэмье” аяны ажлын хэсэг Германы хамтын ажиллагааны төслийн /GIZ/ орон нутаг хариуцсан зөвлөх Андреас Аарэнбог болон бусад холбогдох төлөөллүүдтэй уулзаж санал солилцлоо.
Уулзалтаар
Ховд хотын хогийн нэгдсэн цэгийг очиж үзэх
Орон сууцуудын СӨХ-ийн хог тээвэрлэлтийн ажлын явц
Герман улсын хог хаягдлын талаарх сайн жишээ, туршлага солилцох зэрэг асуудлуудад хамтарч ажиллахаар боллоо.
Мөн аяны хүрээнд 7 хоног бүр ажлын хэсэгтэй хамтарсан уулзалт хийж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудад GIZ төслөөс хамтран ажиллахаа илэрхийллээ.