УИХ-ын "Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо"-оос Монгол улсад бэлчээр зохион байгуулалт алдагдаж эмх замбараагүй, хариуцлагагүй ашигласны уршгаар талхлагдаж харилцан адилгүй түвшинд доройтож буйтай холбогдуулан Газрын тухай хуульд энэ талын зүйл заалтуудыг оруулах төслийг хэлэлцэж байгаа.
Уг төслийн хүрээнд өнөөдөр /2023-04-10/ "Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь" сэдэвт баруун бүсийн хэлэлцүүлэг Ховд аймагт болж байна.
Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын ХХААБ, Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байна.
Тус хэлэлцүүлэгт Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгийн малчид, багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нар, холбогдох салбарын төлөөлөл 200-аад хүн оролцож төслийн хүрээнд санал, байр сууриа илэрхийлж байна.