Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн баяр, Монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын жагсаалыг аймгийн төв талбайд өнөөдөр /2023.03.18/ зохион байгууллаа.
Баярын жагсаалд Ховд аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид оролцож, Монгол цэргийн сүр хүчийг гайхуулан жагсав.
Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Э.Болормаа нарын тэргүүтэй аймаг, орон нутгийн удирдлагууд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дарга, удирдлагууд, албан хаагчид, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.