Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл (ГХУСАЗСЗ)-ийн гишүүн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг Цэцэг суманд ажиллаж байна.
Сумдын салбар зөвлөлийн ажлыг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлын арга барилыг өөрчилж, орчин үеийн шинэ чиг хандлагад нийцүүлэн судалгаанд үндэслэн зохион байгуулах чиглэлээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Прокурорын газар, Тагнуулын газрын алба хаагчид мэдээлэл хийлээ.
Мөн сумын салбар зөвлөлийн 2023 оны ажлын төлөвлөгөө боловсруулахтай холбоотой арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.