Аймгийн ИТХ-ын Ажлын алба, Тогтвортой амжиргаа-III төслөөс хамтарсан ажлын хэсэг Цэцэг суманд ажиллаж байна.
Энэ үеэр Цэцэг сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумын ЗДТГ-ын Санхүү албаны мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нарт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр арга хэмжээнд ИТХ-аас хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал сургах сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар ОНХС-ийн хэрэгжилт, үр дүн, хяналт хийх, Хороо байгуулах, Хорооны ажиллах журам, сайн жишээнүүдийг танилцууллаа.
Мөн ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр батлагдсан бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд Нутгийн өөрөө удирдах байгууллагын зүгээс хяналт тавих, захиалагч болон гүйцэтгэгчтэй хамтран ажиллах, ажлаа тайлагнах зэрэг журамд заагдсан үүргээ биелүүлж ажиллах талаар зөвлөмж мэдээллийг хүргэн, арга зүйн зөвлөгөө өгч байна.