Хуралдаан болохтой холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Хороодын хуралдаануудыг төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.
Энэ үеэр:
Ховд аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэх,
Ахуйн зориулалтаар барих, агнах агнуурын амьтны тоо хэмжээний хязгаар, төлбөр хураамж тогтоох, байгалийн ургамал түүх зөвшөөрөл олгох тухай,
Ашигт малтмал, газрын тосны газраас Хар-Ус II, Шарга III талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахтай холбогдуулан дүгнэлт гаргах зэрэг асуудлуудаар хуралдаж, IX хуралдаанд хэлэлцүүлэх саналыг оруулахаар боллоо.