Өнөөдөр /2022.10.21/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын IX хуралдаан Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болж байна.
Хуралдаан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 68.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Аймгийн ИТХ-ын IX хуралдаанаар:
1.Ховд аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийн тухай
2.Ахуйн зориулалтаар барих, агнах агнуурын амьтны тоо хэмжээний хязгаар, төлбөр хураамж тогтоох, байгалийн ургамал түүх зөвшөөрөл олгох тухай,
3.Ашигт малтмал, газрын тосны газраас Хар-Ус II, Шарга III талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахтай холбогдуулан дүгнэлт гаргах тухай
4.Төсвийн нэршил өөрчилж батлах тухай илтгэлүүдийг хэлэлцэнэ.