Аймаг орон нутгийн аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, тулгамдаж буй асуудлыг нь хамтран шийдвэрлэх талаар ойлголт мэдээлэлтэй болох үүднээс аймгийн ИТХ-ын ажлын албанаас төлөөлөгчдийн өдөр арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Өчигдөр /2022.10.04/ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
Дээрх арга хэмжээний хүрээнд 2022-2023 оны мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, аймгийн шуурхай штабын мэдээллийг хүргэж, төлөөлөгчдийн сонирхсон асуултад мэргэжилтнүүд газар дээр нь тодорхой хариулт өгч ажиллалаа.