Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” ажлын хэсэг Зэрэг, Цэцэг сумдад /2022.10.01/ ажиллалаа.
Зэрэг суманд:
Инженерийн шугам сүлжээний өргөтгөл
Бургасан багийн зарим айл өрхийг эрчим хүчний эх үүсвэрт холбох
Сумын төвийн ногоон байгууламжийн хайс
Цэцэрлэгийн хуучин барилгын их засвар зэрэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил
Цэцэг суманд:
Хавцгай амны услалтын систем
250 хүний суудалтай спорт заал
Ховд аймгийн иргэдэд олгож байгаа бүхэл нүүрсний олголтын нөхцөл байдал
МоЭнКо компани Ховд аймагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдэж байгаа замын зогсоол зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Дээрх сумдад хийгдэж байгаа зарим хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явц удаашралтай, зарим гүйцэтгэгч компаний ажил хангалтгүй, дутуу хийгдсэн учраас ажлаа эрчимжүүлэх талаар хугацаатай албан шаардлага өгөхөөр боллоо.