Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” ажлын хэсэг Мянган угалзат ОНӨААТҮГ-ын ХҮҮХДИЙН ПАРКАД хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын биелэлт, нөхцөл байдалтай танилцлаа.
Хөрөнгө оруулалт хийгдсэн газруудад өмчлөгч, ашиглагч байгууллагын хадгалалт хамгаалалт сул, хариуцах эзэн дутмаг зөрчил нийтлэг илэрч байгаа учраас зөрчлийг арилгах тал дээр холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг тэмдэглэлээр үүрэг болголоо.
Цаашид улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудад хяналт үргэлжлэн хийгдэнэ.