Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Ховд аймаг дахь Цагдаагийн газар хамтран архидан согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх архигүй бол зөрчилгүй уриан дор “Үггүй- Үйлдэл” нөлөөллийн аяныг 2022.05.02-ны өдрөөс 2022.06.25-ны хооронд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд иргэдэд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, зохион байгуулж буй ажил, арга хэмжээг сурталчлан таниулах, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа өгөх, гомдол мэдээлэл хүлээн авах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-ийг өнөөдөр /2022.05.27/ аймгийн төв талбайд зохион байгууллаа.
Арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, алба хаагчид, иргэдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцлоо.
Мөн энэ үеэр “Үггүй- Үйлдэл” нөлөөллийн аяны хүрээнд явагдсан АРХИГҮЙ БОЛ ЗӨРЧИЛГҮЙ гэрэл зургийн уралдааны дүнг танилцуулж, эхний байрт шалгарсан хүмүүст шагналыг нь гардууллаа. Фото зургийн уралдаанд:
1-р байрт “ХҮҮХЭД ТАНЫ ТУСГАЛ” гэрэл зургаар Д.Эрдэнэзул
2-р байрт “ТАНЫ ЭЦСИЙН ЗОГСООЛ” гэрэл зургаар С.Ариунзул
3-р байрт “САРХАД САВНААСАА БУСДЫГ ДИЙЛДЭГ” гэрэл зургаар Д.Уянга нар шалгарсан байна.