Аймгийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл /ХБОЭГХУСДЗ/-ийн дэргэдэх “Ногоон байгаль эко клуб”-ын сурагчдын санаачилгаар Ховд аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангийн төгсөгчид нэгдэн “ТӨГСӨГЧДИЙН ТӨГӨЛ” байгуулах юм байна.
Төгөл байгуулах талаар “Ногоон байгаль эко клуб”-ын сурагчдын төлөөлөл Манхан, Зэрэг, Дарви сумын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж, хэрхэн оролцох талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.
“ТӨГСӨГЧДИЙН ТӨГӨЛ” байгуулах ажлыг Ховд аймгийн 17 сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн төгсөгчид, анги даасан багш нар, сургуулийн захиргаанаас дэмжиж, оролцохоо илэрхийлсээр байна.