“Амьд ногоон хаалга биднийг угтана” уриан дор Ховд аймгийн төврүү орох замын 2 талд 10000 мод тарьж, Олон ястны угтах хаалгатай болох санаачилгыг Дэлхийн байгаль хамгаалах сан, “Түмэн модот хаалга” ТББ-аас хэрэгжүүлж байгаа.
Тэгвэл олон ястны угтах хаалгад нэгдэж, Ховд аймгийн хэмжээнд цагаатгалын нөхөх олговор авсан 12 хүн хэлмэгдэгсдийнхээ дурсгалд зориулж, 108 мод бүхий хэлмэгдэгсдийн төгөл байгууллаа.