Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт согтолт хэмжих Alcotest-5000 загварын шинэ төрлийн 9 ширхэг багажийг шийдвэрлэж хүлээлгэн өглөө.
Энэ багаж нь тухайн иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг зайнаас үлээлгэж мэдэрдэг байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг тул жолооч та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, өөрийн болон бусдын амь нас аюулгүй байдлыг хамгаалж, замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.