Баруун бүсийн хэмжээнд мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргадаг ууган сургуулиудын нэг бол Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж юм.
Тус сургуулийн хамт олон БШУЯ-аас санаачлан улсын хэмжээнд зохион байгуулж байгаа Мэргэжлийн Боловсрол сургалтын байгууллагуудын МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-ийг "Мэргэжилтэй ажилтан-Хөгжлийн түлхүүр" уриан дор өнөөдөр /2022.05.06/ зохион явууллаа.
Хөгжил Политехник коллеж нь Барилга уул уурхай, үйлдвэр үйлчилгээ, хөдөө аж ахуй гэсэн 3 чиглэлээр 32 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж, 147 аж ахуй нэгж байгууллагатай түншлэн ажиллаж байна.
Бид тус сургуулийг түшиглэн Ховд Эко цементийн үйлдвэр, Үйлдвэрлэл технологийн парк, Агро парк зэрэг ШИНЭ ХОВД хөгжлийн төслүүдэд ажиллах мэргэжилтэн бэлтгэж, хамтран ажилласнаар ажилтай орлоготой МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАНГ бий болгож чадна.