Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн /ХБОЭГХУСДЗ/ дэргэдэх “НОГООН БАЙГАЛЬ” эко клубын сурагчид “НОГООН ДУУ ХООЛОЙ” нэгдсэн арга хэмжээнд ОЛОН ЯСТНЫ УГТАХ ХААЛГАНД төгөл байгуулах санаачлагыг гарган оролцож байна.
Тэд энэ аянд “ЗӨВ МОД-ЗӨВ АРЧИЛГАА” уриан дор Ховд аймгийн ЕБС-ийг 2022 онд төгсөгчдийг уриалан оролцож, ТӨГСӨГЧДИЙН ТӨГӨЛ байгуулах юм.