Жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдөр Монгол бөхөнгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Энэ өдрийг тохиолдуулан ХОВД, ГОВЬ-АЛТАЙ аймгийн бөхөн бүхий 11 сумын эко клубын нийт 50 гаруй сурагч жилийн турш хийсэн ажлаа хэлэлцлээ.
Мөн Ховд аймгийн 6 сумын эко клубууд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /ХБОЭГХУСДЗ/ дэд зөвлөлийн дэргэд хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийн сүлжээ байгуулж хамтран ажиллахаар боллоо.