Аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуульд заасны дагуу материал нь хангагдсан Жаргалант сумын өндөр настан Үхэртийнхэн овогт Мампилийн Дашдуламд 40 сая төгрөгийн нөхөн олговрын батламжийг /2022.04.26/ гардуулан өглөө.