Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

17-р жарны Буян үйлдэгч хэмээх Бар жилийн босгон дээр Дуут сумаас төрөн гарсан аймгийн аварга саальчин бол тус сумын Цагаан бургас багийн саальчин Д.Отгонбаяр байлаа.

2022-03-24

Ховд аймгийн Дуут сум ДТД 2480 метрт оршдог, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай өндөр уулын бүсийн сумдын нэг юм. 2021 онд Дуут сумаас алтан төлийн эзэн нэг, аймгийн алдарт уяач 3, аймгийн аварга малчин 4, аймгийн аварга саальчин 1, сумын алдарт уяач, аварга малчид олон тодорсон онцлогтой жил болж байгааг сумын удирдлагууд хэлж байна.
17-р жарны Буян үйлдэгч хэмээх Бар жилийн босгон дээр Дуут сумаас төрөн гарсан аймгийн аварга саальчин бол тус сумын Цагаан бургас багийн саальчин Д.Отгонбаяр байлаа.
Мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг эзэмшин, арвин сүү сааль бэлтгэн цолны болзол шаардлага хангасан тул аймгийн аварга саальчин хэмээх эрхэм алдрыг хүртээж, шагналыг нь гардуулахаар ажлын хэсэгийнхэн Дуут сумын Цагаанбургас багийн нутаг Агуйтын голын Нургийн суу хэмээх газар хаваржиж байгаа саальчин Д.Отгонбаярынд зочиллоо.
Малчин, саальчин Д.Отгонбаярынх 2009 онд аймгийн аварга малчин өрхөөр шалгарч байжээ. Тэрээр хөдөө аж ахуйн салбарт 40 орчим жил тасралтгүй ажилласан хашир туршлагатай малчдын нэг.
Түний хань Намнангийн Намбар нь нутаг хошуундаа нэр хүндтэй, малч ухаанаа залуу малчдад зааж сургасаар ирсэн шилдэг тэргүүний аварга малчны нэг байсан бөгөөд жилийн өмнө бурхны оронд заларснаар малч удмаа залгах 2 хүү нь ээждээ хань бараа болон мал аж ахуйгаа эрхлэн нутаг усандаа алдраа дуурсгасаар яваа нь энэ юм.
Энэ айлын том хүү малын эмч мэргэжлээр энэ хавар сургуулиа төгсөнө. Аавынхаа захиасыг нэр төртэй биелүүлж ээждээ туслан мал сүргээ төрлөөр нь өсгөн хамтын хөдөлмөрөө хоршуулж чадсанаар ээж Д.Отгонбаяр нь энэ жил аймгийн аварга саальчин хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болжээ.
Аварга саальчин Д.Отгонбаярын тухайд мал маллахын зэрэгцээ сум орон нутгийнхаа хөгжилд өөрийн хөдөлмөр оюунаа зориулж хамт олноо ажил хөдөлмөрөөрөө манлайлан хошуучилж, сум орон нутагтаа тогтвор суурьшилтай мал маллаж сүү цагаан идээгээр намар өвлийн улиралд сумынхаа ард иргэдийг ханган ажилласаар иржээ. Түүнчлэн аймаг сумаас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож өрхийн үйлдвэрлэлийг малчны хотноос хөгжүүлэхийг зорьж яваа шилдэг тэргүүний саальчдын нэг гэдгийг сумын удирдлагууд нь онцолж байлаа.
Саальчин Д.Отгонбаяр: Жилд 30 орчим сарлаг үхэр, 200 гаруй ямаа тогтмол сааж 1100 кг ааруул, 600 кг тос, 13 тн сүү цагаан идээ үйлдвэрлэж, өрхийн амжиргаандаа хэрэглэхийн зэрэгцээ илүү гарсныг нь хямд үнээр зах зээлд худалдаалдаг байна.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд сум багийнхаа цөөн малтай өрхийг малжуулах үүднээс 1 өрхөд 2 саалийн үнээ, 30-40 бог саалгаж сүү саалийг нь ашиглуулан өрхийн амжиргааг нь сайжруулахад хувь нэмрээ оруулсаар иржээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1556
616 / 40%
488 / 31%
219 / 14%
233 / 15%