Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Орон тооны бус ирэгний зөвлөлийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулж, ажиллуулж эхлээд байна.
Тус зөвлөлийн гишүүд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай уулзаж, Цагдаагийн байгууллагад албан бичиг хүргүүлэх тухай болон иргэний зөвлөлийн гишүүдийг үнэмлэхтэй болгох талаар хүсэлт гаргалаа.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тухайн иргэний зөвлөлөөс гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч, цаашид хийх ажлын талаар нь санал солилцон, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.