Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Баатарсайхан тэргүүтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцсон юм.
Уулзалтаар:
-Аймгийн Өмгөөлөгчдийн холбоог нэгдсэн байртай болгох асуудал
-Аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүнд өмгөөлөгчдийн төлөөллөөс оруулах
-Төрийн мэдээлэл хийх, сурталчлах төлөвлөгөөт ажлын хүрээнд сумдад ажиллахдаа өмгөөлөгчдийн төлөөллийг авч явах зэрэг асуудлуудаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.