Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Биеийн тамир, спортын улсын хорооноос иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг орон даяар өрнүүлж байгаа билээ.
Тус аянд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нэгдэж, өглөөний дасгалд оролцсон юм.
Аяны хүрээнд Ховд аймгийн Биеийн тамир, спортын газраас Спортын ордонг өглөөний 06.30-08.00 цагийн хооронд 6 дугаар сарын 1-ыг дуустал иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулж байна.
Уг санаачилгыг орон нутгийн иргэд, байгууллагууд идэвхтэй дэмжиж, өглөө бүр дасгал хийж хэвшээд байна.