Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 30 жилийн ойд зориулсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор иргэд, төрийн албан хаагчдын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг өнөөдөр аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгууллаа.
Тэмцээнд 30 гаруй хүн оролцож, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, танин мэдэхүйн асуултуудаар мэдлэгээ сорилоо.
Тэмцээний 1-р байранд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн Ц.Өлзийбаяр, 2-р байранд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч Ц.Бадрал, 3-р байранд аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Цэнгэл нар шалгарлаа.
“АХА” тэмцээнд хүрэлцэн ирж оролцсон оролцогч нартаа баярлалаа.