Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дэлхийн байгаль хамгаалах сан, Увс аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ хамтран Алтай соёны бүс нутгийн аймгуудын ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүдийн туршлага судлах, хэлэлцүүлэг энэ сарын 24-ны өдөр Увс аймагт зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлэгт Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудын ИТХ-ын Нарийн бичгийн дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хилийн цэргийн анги, Цагдаагийн газар зэрэг байгууллагуудын 50 гаруй алба хаагчид оролцлоо.
Ховд аймгаас аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус хэлэлцүүлэгт оролцов.
Хэлэлцүүлгээр хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.