Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“СПОРТЫН АВАРГА” ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЖ, ХОВД АЙМГИЙН БАГ ТАМИРЧДЫГ ДЭМЖИЖ БАЙНА

2021-11-08

“Спортын аварга” хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлснээр тамирчдын амжилт ахиж, дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс хүртэх медалийн тоо тогтмол нэмэгдэж, энэ онуудад 1469 медалийг хүртсэн байна. Тухайлбал: Дэлхийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, тивийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл, Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, шатрын өсвөрийн Ази тивийн аваргаас алтан медалиудыг тус тус хүртсэн амжилтыг үзүүлсэн байна.

Мөн орон нутагтаа Сурын улсын аварга, Уулын авиралтын улсын аварга, Волейболын идэрчүүдийн улсын аварга, Жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг тус тус амжилттай зохион байгуулж, Ховд аймгийн баг тамирчид түрүүлж медальт байранд шалгарсан амжилтуудыг үзүүлсэн.

Ховд аймгийн баг тамирчид Дэлхий, Тив, олон улсын тэмцээнд оролцох эрх олноор авч амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалийг хүртсээр байна. Мөн спортын шинэ төрлүүд нэмэгдэж тамирчдын өрсөлдөх чадвар өсч, спортоор хичээллэх ард иргэд хүүхэд багачуудын тоо өмнөх жилүүдээс 15 хувиар нэмэгдсэн байна.

Иргэдийг нийтийн биеийн тамир спортоор хичээллэх стандарт орчинг бүрдүүлж, хөгжүүлэх, өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх, амжилт гаргасан баг, тамирчид, дасгалжуулагчдыг урамшуулах, алдаршуулах зорилгоор “Спортын аварга” хөтөлбөрийг 2021-2024 онд дахин хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 67 дугаар тогтоолоор хөтөлбөрийг баталлаа.

Тус хөтөлбөрийг дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Аймгийн нийт хүн амыг нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх, стандарт орчныг бүрдүүлэх.
  • Дасгалжуулагч, баг тамирчдын ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, уралдаан тэмцээнд оролцуулах.
  • Аймаг орон нутагт спортын сонгосон төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулах, тамирчид бэлтгэж улс, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц чадвар эзэмшүүлэх.
  • Тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцлийг бүрдүүлж техник, тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх.

“Спортын аварга” хөтөлбөрт дараах спортын төрлүүдийг хамруулна.

  1. Орон нутгийн топ төрөл /Волейбол, Ширээний теннис, Хөнгөн атлетик, Таеквондо/
  1. Олимпийн төрөл /Жүдо бөх, Чөлөөт бөх, Бокс/
  1. Шинээр хөгжиж буй спортын төрөл /Дугуй, Спорт авиралт, Байт харваа/
  1. Бусад спортын төрөл /Хөлбөмбөг, Сагсан бөмбөг, Самбо бөх/
  1. Оюуны спортын төрөл /Шатар, Даам/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%