Ховд аймгийн “Цаст-Алтайн Угсаатан” аялал жуулчлалын холбооны санаачлагаар аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Нью жуулчин турс ХХК хамтран Монгол Улсад аялал жуулчлалын бизнес эрхэлдэг 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан танилцах аялалыг 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 06-ныг хүртэл зохион байгуулж байна.
Тус аялалын зорилго нь Ховд аймагт аялал жуулчлалын шинэ маршрут нээж, бүтээгдэхүүн гаргах, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломжийг судлах, хөдөөгийн иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, нөхөрлөл хоршоодын үйл ажиллагааг дэмжих, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Аялалын баг хөдөөгийн 10 сум, Жаргалант сумын аялал жуулчлалын бүсүүдээр ажилласан байна. Ингэснээр Ховд-Улаанбаатар болон хөдөөгийн зах зээлийг холбосон сүлжээ үүснэ гэж тооцож байна.