Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гурван бүлэг 27 ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлэхээр баталсан.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл нь 2021 оныг “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд Дарви, Зэрэг сумдад энэ сарын 23-25-ны өдрүүдэд ажиллаж, иргэдийн байгаль орчны хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулж, нийт 40 гаруй айл өрх, 500 гаруй иргэнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл хүргэн ажиллалаа.