Аймгийн ИТХ-ын дэргэдэх Нутгийн удирдлага, хууль эрх зүй, гадаад харилцаа, ёс зүйн хороо, Төсвийн хяналт, эдийн засгийн хороод өнөөдөр /2021.08.04/ танхим болон цахимаар хуралдаж, аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх аймгийн 2021 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллага, сүм хийдэд зөвшөөрөл олгох, эрхийн хугацаа сунгах тухай зэрэг 3 асуудлуудыг хэлэлцэж, хуралдаанд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ.