Өнөөдөр /2021.06.17/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдаж, Аймгийн төсвийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн 2020 оны санхүүгийн тайлан хүлээн авсан дүнгийн тухай, Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын дүнгийн тухай, Жаргалант сумын Наран багийн Орчлонгийн 6 дугаар гудамжийг Онцгой байдлын газрын “Аврагчдын” нэрэмжит болгох тухай, Иргэний зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг томилон ажиллуулах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, Өмч хөрөнгийн Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай, Үндсэн хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай, Үндсэн хөрөнгө бүртгэх санал уламжлах тухай, Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай, Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай зэрэг 7 асуудал хэлэлцэн тогтоолын төслийг баталлаа.