Олон улсын болон улс, аймгийн тэмцээнд амжилт гарган амжилттай оролцсон Ховд аймгийн Сүлд-Алдар клубын тамирчид спортын мастер, дэд мастер цол хүртсэнийг өнөөдөр /2021.06.11/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди гарын бэлгийн хамтаар гардуулан өгч, баяр хүргэлээ.
“Спортын мастер” цолоор
- Сүлд-Алдар клубын тамирчин М.Хонгорзул /Таеквондогийн УАШТ-ий алт, мөнгө, Монгол туургатан Олон улсын тэмцээний мөнгө, Хүүхдийн спортын их наадмын мөнгөн медаль хүртсэн амжилтаар/
“Спортын дэд мастер” цолоор
- Сүлд-Алдар клубын тамирчин Ц.Сарангэрэл /Таеквондогийн УАШТ-ий алт, Mongolia open Олон улсын тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтаар/
- Сүлд-Алдар клубын тамирчин Э.Амартөр /Таеквондогийн УАШТ-ий хошой хүрэл, Mongolia open Олон улсын тэмцээний мөнгөн медаль хүртсэн амжилтаар/
- Сүлд-Алдар клубын тамирчин П.Болортуяа /Таеквондогийн УАШТ-ий хүрэл, Mongolia open Олон улсын тэмцээний мөнгөн медаль хүртсэн амжилтаар/
- Сүлд-Алдар клубын тамирчин Б.Мишээлт /Таеквондогийн УАШТ-ий алт, хүрэл, Mongolia open Олон улсын тэмцээний алтан медаль хүртсэн амжилтаар/
- Сүлд-Алдар клубын тамирчин М.Маралмаа /Таеквондогийн УАШТ-ий алт, мөнгө, Mongolia open Олон улсын тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтаар/
- Сүлд-Алдар клубын тамирчин Ч.Буяннэмэх /Таеквондогийн УАШТ-ий хүрэл, Mongolia open Олон улсын тэмцээний мөнгөн медаль хүртсэн амжилтаар /