Баянхонгор аймгийн Улаан загалмайн хорооноос олгогдсон “ХАЛУУН СЭТГЭЛИЙН ТУСЛАМЖ”-д Эрдэнэцогт сумын Сэнжит 1 дүгээр багийн иргэн Ц.Дашням, С.Хас-Очир, Л.Зэвгэ, Х.Шүрэнцэцэг, Ц.Шийрэв, Ямаат 2 дугаар багийн иргэн П.Сумъяа, Р.Батболд, Өвгөнжаргалант 3 дугаар багийн иргэн Ц.Зулбаяр, Б.Түвшинтөгс, Жанжин 4 дүгээр багийн иргэн Р.Насанбуян, Б.Энх-Амгалан, Эрхэтхайрхан 5 дугаар багийн иргэн О.Батбаатар, Л.Эрдэнэчимэг, Цагаандэнж 6 дугаар багийн иргэн Ж.Баярсайхан, Л.Ундраа 15 өрхөд хамрагдав. Тусламжийг сумын ИТХ-ын дарга, Улаан загалмайн хороон дарга Б.Энхбаатар болон багийн Засаг дарга нар гардуулан өглөө. Уг тусламж нь Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрын санхүүжилтээр олгогдож байна. Нэг өрхөд гурил 20кг, цагаан будаа 5кг, элсэн чихэр 2кг, махны нөөш 2ш, ургамлын тос 1ш, ногоон цай 1ш, давс 1ш-ээc бүрдсэн хүнсний багц тусламж олгогдов.