Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусаж буй бөгөөд 2020 оны 09-р сарын 25-ны өдөр хаалтын буюу хүндэтгэлийн хуралдаанаа хийлээ. Хуралдаан 90.8 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар:
1. Эрдэнэцогт сумын 2020 оны төсөвт тодотгол хийх
2. Эрүүл мэндийн төвийн Их эмчийн шинэ барилгын газрын тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэлэлцэх асуудлыг хэлэлцэж дууссаны дараа Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон сумын ИТХ-ын төлөөлөгчиддөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хүндэтгэл үзүүллээ.
Мөн Аймгийн ИТХ-ын "Соёорхол" одонгоор төлөөлөгч Л.Лутбат, Т.Пүрэвбаатар, Б.Дарамсүрэн, аймгийн ИТХ-ын "ХҮНДЭТГЭЛ" шагналаар төлөөлөгч Д.Төрсайхан, Н.Алтанхундага, Б.Мөнхбат нар шагнагдлаа.
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдан 2016-2020 онд сум, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж ажилласан нийт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчиддөө цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.