Хатуу хучилттай авто замын ажил эхэллээ.
Баянхонгор аймгийг Эрдэнэцогт сумтай хатуу хучилттай авто замаар холбох ажлын анхны шавыг татаж, энэ ажлын эхлэл болох 1.72 км, гүүрийн байгууламжтай, авто замын ажил эхэллээ. Энэ ажлыг "Дээд мөнх зам" ХХК-ны 699.6 сая төгрөгний гэрээгээр гүйцэтгэж байгаа. 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эхэлсэн, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улсын комисс хүлээн авч ашиглалтанд орно.