Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчид 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно". гэсэн заалтын дагуу Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоог тогтоолоо.