Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбарыг байрлуулах байршлыг тогтоов

2020-04-17

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчид 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д Сонгуулийн сурталчилгааны Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ гэсэн заалтын дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбарыг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тогтлоо.

Тогтоосон байршилаас өөр газарт сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, ухуулах хуудас байрлуулахыг  хориглолоо. Иймд тогтоосон байршилд сонгуулийн сурталчилгааны материалаа байршуулж хууль, тогтоомжийг хэрэгжүүлж  ажиллахыг нам, эвслийн дарга, нэр дэвшигчдээс хүсье.



ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%