Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан хуралдлаа.

2019-12-19

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 11 дүгээр хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд 21 төлөөлөгчөөс 15 төлөөлөгч ирж ирц 71.4 хувьтай хуралдав. Төлөөлөгч Л.Янжиндулам өвчтэй, Н.Энхбаатар, Ц.Батдорж нар чөлөөтэй, Л.Энхжаргал, Н.Туул, Л.Лутбат нар хуралдааныг таслав.
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 11 дүгээр хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэв:
1.    Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний Тэргүүлэгчдийн 2019 оны ажлын тайлан
/Илтгэгч нь: ИТХ-ын дарга Б.Энхбаатар/
2.    Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2016-2020 оны хэрэгжилт
/Илтгэгч нь. Засаг дарга Ц.Төмөрбаатар/
3.   Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2019 оны хэрэгжилт, 2020 оны үндсэн чиглэл батлах тухай
 /Илтгэгч нь: Засаг даргын орлогч Д.Цэвэгдорж/
4.    Сумын 2020 оны төсвийг батлах тухай
/Илтгэгч: Санхүүгийн албаны дарга Ц.Мөнхбаатар/
5.    Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийсэн ажлын тайлан, Орон нутгийн хөгжлийн сангийн 2020 онд хийгдэх ажлын жагсаалт төслийг танилцуулж батлуулах тухай
/Илтгэгч: Санхүүгийн албаны дарга Ц.Мөнхбаатар/
6.    Сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2019 оны хэрэгжилт, 2020 оны төлөвлөгөөг батлах тухай
/Илтгэгч: Газрын даамал Д.Номинчимэг/
7.    Сум хөгжүүлэх сангийн 2019 оны тайлангийн тухай
/Илтгэгч: Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Ц.Бямбасүрэн/
8.    Сумын төсөвт байгууллагуудын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
/Илтгэгч: Байгууллагын дарга, эрхлэгч /
9.    Сумын нутаг дэвсгэр дэх оршуулгын газрыг тогтох тухай
/Илтгэгч: Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Энхтүвшин/
10.    “Хог хаягдлын хураамжийн хэмжээг тогтоох тухай”
/Илтгэгч: Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Энхтүвшин/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%