Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ЭРДЭНЭЦОГТЧУУД ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЭСРЭГ ХАМТДАА” АЯ ӨРНӨЖ БАЙНА.

2019-11-29

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын санаачлага, төр захиргааны болон эрүүл мэндийн байгууллагын дэмжлэг, ард иргэдийн оролцоотойгоор “ЭРДЭНЭЦОГТЧУУД ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЭСРЭГ ХАМТДАА” аяны нээлт 2019.11.25-ны өдөр Эрхэтхайрхан 5 дугаар багийн төвд боллоо.
Нээлтийн арга хэмжээнд, аймгийн Засаг дарга Г.Батжаргал. сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар болон Эрүүд мэндийн системийн эмч мэргэжилтэн, ард иргэд оролцлоо.
Аяны нээлтийн хүрээнд бүх нийтийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэгийн их эмч нар гардан явуулж, ард иргэдийн дунд зонхилон тохиолдох 6 төрлийн өвчний үзлэг шинжилгээг ямар ч үнэ төлбөргүй явуулж байгаа юм. Үүнд: Эмэгтэйчүүд, Эхо, Рентген, Дотор, Мэдрэл, лаборатори гэсэн 6 төрлийн өвчний үзлэг хийж, газар дээр шинжилгээний хариуг гарган, шаардлагатай эмчилгээг хийж байна.
Тус аянд Эрдэнэцогт сумын 15-59 насны иргэд хамрагдах ба эрүүл мэндийн даатгал төлсөн эсхээс үл хамаарч бүх иргэдийг үзлэг оношлогоо, эмчилгээнд хамруулана.
Иймээс иргэн та энэ аянд идэвхтэй нэгдэж, үзлэг шинжилгээ оношлогоондоо цаг хугацаа алдалгүй, үнэ төлбөргүй түргэн шуурхай хамрагдан өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд нэг удаа онцгой анхаарахыг уриалж байна. Хуваарь 11 сарын 26-27-ны өдрүүдэд Ямаат 2-р баг, Өвгөнжаргалант 3 дугаар багийн иргэдийг Өвгөнжаргалант 3 багийн төв дээр үзнэ. 28-нд Сэнжит 1 дүгээр багийн иргэдийг багийн төвд, 29-30-ны өдөр Жанжин 4-р баг, Сумын төвийн ард иргэдийг сумын төвд үзнэ. Үзлэгт хамрагдаагүй иргэдийг дахин хамруулах бөгөөд гарах зардалыг тухайн иргэн өөрөө хариуцах болохыг мэдэгдье.

/Эрүүл мэндийн даатгал төлсөн эсэх хамаарахгүй/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%