Б.Хандмаа “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн Тэргүүний ажилтан”-аар, Г.Цогтбаатар, Ц.Нармандах нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагнагдлаа.
“Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн Тэргүүний ажилтан”-аар Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Бадамын Хандмаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр Ямаат 2 дугаар багийн малчин Гончигийн Цогтбаатар, Цэрэнгийн Нармандах нар шагнагдсаныг
Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны
813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Эрдэнэцогт сум байгуулагдсаны 96
жилийн ойн баяр наадмаар УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИР гардуулан өглөө.