Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын баяр наадмын Дааганы уралдаанд 34 хурдан даага уралдлаа.

2019-07-16

Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Эрдэнэцогт сум байгуулагдсаны 96 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд болж Эрдэнэцогт сумын зон олон өргөн дэлгэр, дэнж хотойтол сайхан наадлаа.
Сумын баяр наадмын ХУРДАН ДААГАНЫ УРАЛДААНД газар газрын 34 хурдан даага тоосоо өргөн хурдалсанаас:
ТҮРҮҮ МАГНАЙД Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн уяач Б.БАЯРСАЙХАНЫ ХАР ДААГА
АМАН ХҮЗҮҮНД Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багийн уяач М.ШАГДАРСҮРЭНГИЙН ХҮРЭН ДААГА
АЙРГИЙН ГУРАВТ Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн уяач Б.БАЛЖИННЯМЫН ЗЭЭРД ХАЛЗАН ДААГА
АЙРГИЙН ДӨРӨВТ Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн уяач Н.ЭНХТӨРИЙН ДАРХАН ЗЭЭРД ДААГА
АЙРГИЙН ТАВД Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн уяач Т.ПҮРЭВБААТАРЫН ЗЭЭРД ХАЛЗАН ДААГА тус тус хурдалж уяасан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.
Хурдан Дааганы уралдааны 1-15-д хурдалсан дааганы шагналыг УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИР ивээн тэтгэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%