Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын баяр наадмын Шүдлэнгийн уралдаанд 42 хурдан шүдлэн уралдлаа.

2019-07-16

Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Эрдэнэцогт сум байгуулагдсаны 96 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд болж Эрдэнэцогт сумын зон олон өргөн дэлгэр, дэнж хотойтол сайхан наадлаа.
Сумын баяр наадмын ХУРДАН ШҮДЛЭНГИЙН УРАЛДААНД газар газрын 42 хурдан шүдлэн тоосоо өргөн хурдалсанаас:
ТҮРҮҮ МАГНАЙД Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант 3 дугаар багийн уяач Г.ТҮМЭНДЭМБЭРЭЛИЙН ДУРААРАА ХОНГОР ШҮДЛЭН
АМАН ХҮЗҮҮНД Баянхонгор сумын уяач Т.НАЦАГПҮРЭВИЙН ШАРГА ШҮДЛЭН
АЙРГИЙН ГУРАВТ Шаргалжуут 8 дугаар багийн Д.ЧОЙЖИНБААСАНГИЙН СУМАН ХАЛЗАН ШҮДЛЭН
АЙРГИЙН ДӨРӨВТ Баянхонгор сумын уяач М.БАРХАСЫН АМ ЦАГААН ХЭЭР ШҮДЛЭН
АЙРГИЙН ТАВД Баянхонгор сумын уяач Н.БАЯРТАЙВАНЫ ХЭЭР ШҮДЛЭН тус тус хурдалж уяасан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.
Хурдан Шүдлэнгийн уралдааны 1-15-д хурдалсан шүдлэнгийн шагналыг УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИР ивээн тэтгэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%