Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын баяр наадмын Соёолонгийн уралдаанд 54 хурдан соёолон уралдлаа.

2019-07-16

Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Эрдэнэцогт сум байгуулагдсаны 96 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд болж Эрдэнэцогт сумын зон олон өргөн дэлгэр, дэнж хотойтол сайхан наадлаа.

Сумын баяр наадмын ХУРДАН СОЁОЛОНГИЙН УРАЛДААНД газар газрын 54 хурдан соёолон тоосоо өргөн хурдалсанаас:

ТҮРҮҮ МАГНАЙД Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багийн уяач Д.БОЛДЫН САЛХИТ ЗЭЭРД СОЁОЛОН

АМАН ХҮЗҮҮНД Эрдэнэцогт сумын "Цогт хайрхан" МСУХ-ны тэргүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, "Чандмань-Баянхонгор" ХК-ний захирал Э.ЭНХБАТЫН ЗЭЭРД СОЁОЛОН

АЙРГИЙН ГУРАВТ Баянхонгор сумын уяач Д.БАТТУЛГЫН ХОНГОР СОЁОЛОН

АЙРГИЙН ДӨРӨВТ Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багийн уяач Д.МӨНХБАТЫН ХУЛ АЛАГ СОЁОЛОН

АЙРГИЙН ТАВД Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багийн уяач Ц.ЖИГЖАВЫН ШАРГА СОЁОЛОН тус тус хурдалж уяасан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.

Хурдан Соёолонгийн уралдааны 1-15-д хурдалсан соёолонгийн шагналыг УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИР ивээн тэтгэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%