Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын баяр наадмын Их насны морьдын уралдаанд 77 хурдан хүлэг уралдлаа.

2019-07-16

Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Эрдэнэцогт сум байгуулагдсаны 96 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд болж Эрдэнэцогт сумын зон олон өргөн дэлгэр, дэнж хотойтол сайхан наадлаа.
Сумын баяр наадмын ХУРДАН ИХ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД газар газрын 77 хурдан их насны морьд тоосоо өргөн хурдалсанаас:
ТҮРҮҮ МАГНАЙД Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн уяач Б.БАЯРСАЙХАНЫ БОР
АМАН ХҮЗҮҮНД Жинст сумын уяач Т.ДОРЖБАТЫН ХАР
АЙРГИЙН ГУРАВТ Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багийн Аймгийн Алдарт уяач В.ДОРЖГОТОВЫН ХЭЭР
АЙРГИЙН ДӨРӨВТ Галуут сумын уяач Э.ПҮРЭВ-ОЧИРЫН ХОНГОР ЦООХОР
АЙРГИЙН ТАВД Шаргалжуут 8 дугаар багийн уяач Д.ЧИНБАТЫН ШАРГА тус тус хурдалж уяасан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.
Их насны морьдын уралдааны 1-20-д хурдалсан морьдын шагналыг УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИР ивээн тэтгэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%