Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын баяр наадмын азарганы уралдаанд 52 азарга уралдлаа.

2019-07-16

Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Эрдэнэцогт сум байгуулагдсаны 96 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд болж Эрдэнэцогт сумын зон олон өргөн дэлгэр, дэнж хотойтол сайхан наадлаа.
Сумын баяр наадмын ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД газар газрын 52 хурдан азарга тоосоо өргөн хурдалсанаас:
ТҮРҮҮ МАГНАЙД Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багийн Аймгийн Алдарт уяачГ.АМАРБАЯРЫН ГОЁ ХАЛИУН АЗАРГА
АМАН ХҮЗҮҮНД Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн уяач Ж.ЖАНЧИВЫН ШАР ХЭЭР АЗАРГА
АЙРГИЙН ГУРАВТ Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант 3 дугаар багийн уяач Д.ЧҮЛТЭМСҮРЭНГИЙН ХУЛАН ХЭЭР АЗАРГА
АЙРГИЙН ДӨРӨВТ Богд сумын уяач О.ГАНТӨМӨРИЙН ХҮРЭН ХАЛЗАН АЗАРГА
АЙРГИЙН ТАВД Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багийн сумын Алдарт уяачД.РАВДАНГИЙН ЗЭЭРД АЗАРГА тус тус хурдалж уяасан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.
Азарганы уралдааны 1-15-д хурдалсан азарганы шагналыг УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИР ивээн тэтгэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%