Ямаат 2 дугаар баг, Цагаандэнж 6 дугаар багуудад болсон Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй учир 2019.07.06-ны өдрийн Бямба гарагт 07:00-22:00 цагт хүртэл нэмэлт санал хураалтыг явуулахаар сумын сонгуулийн хорооны шийдвэр гарлаа. Иймд саналаа өгөөгүй Ямаат 2 дугаар баг, Цагаандэнж 6 дугаар багийн иргэд сонгогчид нэмэлт санал хураалтанд идэвхтэй оролцож саналаа өгөөрэй. Нэмэлт санал хураалтанд эхний санал хураалтанд оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгнө.
Сумын Сонгуулийн хороо