Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сэнжитийн 1 дүгээр багт баригдсан Бага сургууль,Цэцэрлэгийн барилгын нээлт боллоо.

2019-07-02

Сэнжитийн 1 дүгээр багт баригдсан Бага сургууль,Цэцэрлэгийн барилгын нээлтийн арга хэмжээ болж, аймгийн Засаг дарга Г.Батжаргал боловсрол, нийгмийн салбар хариуцсан удирдлагууд, сумын удирдлагууд, иргэд хөдөлмөрчид, малчид өргөнөөр оролцон, нээлтийн арга хэмжээнд зориулан 32 бөхийн барилдаан, азарга, соёолон морьдын уралдааныг багийн малчдын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Аймгийн Засаг дарга Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд гадаадын төсөл хөтөлбөрөөс худаг гаргах, эрчим хүчний асуудлыг санхүүжилтийг шийдэж байгаа, 2020 онд Өвгөнжаргалантын багийн төвд Бага сургууль цэцэрлэгийн барилга барих ажлыг шийднэ гэж танилцууллаа. Бага сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжин малчид хандив өргөн сумын ИТХ, ЗДТГ, багийн дарга нар хүүхдийн тоглоом өгч, аймгийн ЗДТГ иж бүрэн компьютeр, БСУГ гал тогооны тоног төхөөрөмж, принтeр, танхимын ширээ сандлыг шийдэхээр амлалаа.

Тус цогцолбор барилга нь дотроо цэцэрлэг - 30 хүүхэд, бага сургууль - 30 хүүхэд , дотуур байрандаа 10 хүүхдийг тус тус хүлээж авах ба барилгыг орон нутгийн “Хүрэн Жинсний Орой” ХХК барьж гүйцэтгэсэн байна. Багийн төвд төрийн үйлчилгээ нэгэнт явагдаж байгаа учир үүнийг дагаад багш, уурын зуухын галч зэргээр 6-7 хүн байнгын ажлын байраар хангагдаж байгаа юм байна. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 216 сая төгрөгийн санхүүжилтээр цэцэрлэг бага сургуулийн цогцолборыг ийнхүү байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%