Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль 2019.06.30-ны өдөр боллоо. Сонгуулийн ирц Ямаат 2 дугаар баг 23.73 %, Цагаандэнж 6 дугаар баг 34.06 %-тай оролцож Сонгуулийн тухай хуулиар 50% нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг сумын сонгуулийн хороо гаргана. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгөх юм.
Сумын сонгуулийн хороо