Сэнжит 1 дүгээр багт Цэцэрлэг, бага сургуулийн барилга баригдлаа.
Сэнжитийн 1 дүгээр багийн төвд баригдаж байгаа Цэцэрлэг, бага сургуулийн
барилгын гүйцэтгэлтэй Сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Засаг дарга
Ц.Төмөрбаатар нар очиж танилцлаа. Барилгын ажлыг Хүрэн жинсний овоо ХХК
гүйцэтгэн, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болж байна. Тус барилга
нь дотуур байр, эмчийн өрөө, багшийн өрөө, гал тогоо, хүүхдийн
тоглоомын өрөө гэсэн зохион байгуулалттайгаар баригдаж, бохирын асуудлыг
бүрэн шийджээ.