НӨХӨН СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ...
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд 1 нам буюу Монгол ардын нам оролцохоор бүртгүүлсэн байна.
Сумын сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157.9 дахь заалтын дагуу нэр дэвшигч Сэр-Одын АМАРБАЯСГАЛАН, Гэлэгбатын САНДАГДОРЖ нарыг нэр дэвшигчээр бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэхийг Сонгуулийн тухай хуулийн 157.1, 157.10 дахь заалтын дагуу 2019.06.08 гардуулсан өгсөн.
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд Ямаат 2 дугаар багт Сэр-Одын АМАРБАЯСГАЛАН, Цагаандэнж 6 дугаар багт Гэлэгбатын САНДАГДОРЖ нар нэр дэвшиж байна.
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль 2019.06.30-ны 07:00-22:00 цагт явагдана.
Нөхөн сонгуулийн ирц хүрэхгүй тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 104.2, 104,3-т зааснаар дахин санал хураалтыг 7 хоногийн дотор дахин явуулахаар хуульчилсан байна.
Иймд Ямаат 2 дугаар баг, Цагаадэнж 6 дугаар багийн иргэд та бүхэн 2019.06.30-ны өдөр болох сонгуульдаа идэвхтэй оролцон иргэний үүргээ биелүүлж, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэд та бүхнийг төлөөлөх төлөөлөгчөө сонгоорой.
СУМЫН СОНГУУЛИЙН ХОРОО,
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ