Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Зуны сорилго уралдаан боллоо

2019-05-21

Цогт хайрхан МСУХолбооноос уяачдынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг зуны сорилго уралдаан сайхан боллоо. Сорилго уралдааныг дээд 3 насаар зохион байгууллаа.
Азарганы уралдаанд:
Д.Цолмонгийн Шарга түрүүлж, А.Гүндсамбын Хар аман хүзүүнд, Ж.Жанчивын Шар хээр айргийн 3т, Д.Лхагвадоржийн Бор айргийн 4т, Д.Энхтөрийн Хүрэн айргийн 5т хурдаллаа.

ИХ насны морьдын уралдаанд:
О.Ууганбаярын Хондон түрүүлж, С.Нарангэрэлийн Бор халзан аман хүзүүнд, Г.Баттулгын Зээрд айргийн 3т,
Ц.Мөнх-Очирын Хээр алаг айргийн 4т, Х.Цэрэнпунцагийн Хүрэн айргийн 5т хурдаллаа.

Соёолонгийн уралдаанд:
Х.Санжаасүрэнгийн Хул түрүүлж, Ц.Мөнх-Очирын Хонгор халзан хүзүүнд, Д.Ням-Очирын айргийн 3т,
Н.Энхтөрийн Зээрд 4т, Х.Цэрэнпунцагийн Э.Энхбатын Зээрд айргийн 5т тус тус хурдаллаа.

Сорлиго уралдааны шагналыг Цогт хайрхан МСУХолбооны тэргүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Эрдэнээгийн Энхбат ивээн тэтгэлээ.
Нийт уяачиддаа Ламын гэгээний даншиг наадамдаа сайн бэлдэж амжилттай уралдахыг хүсэн ерөөе. Уяа нь хөнгөн морь нь хурдан байх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%