Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, тэргүүлэгчид суманд ажиллаад буцлаа.

2019-04-24

2019 онд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, тэргүүлэгчид шинэчлэгдэн байгуулагдаж ажиллаж байгаа билээ. Шинээр сонгогдсон Нутгийн зөвлөлийн даргаар Н.Магсаржав тэргүүлэгчдийн хамт сум орон нутагт ажиллаж, иргэд олон нийттэй уулзалт ярилцлага хийж, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан 2 өдөр ажиллаад буцлаа. Мөн энэ үеэр Пандэчойнхорлин хийдийн аймаг дахь салбарын барилгын шав тавих ёслолд оролцож, Жанжины 4 дүгээр багийн 24 цагийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Нутгийн зөвлөлийн дарга нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид албан байгууллагуудад хүндэтгэл  үзүүлж дурсгалын зүйл гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%